Хамгийн амар амгалан орны жагсаалтад Монгол улс Өмнөд Солонгосын өмнө оров
Анд нөхдийн мэдээ
2023-06-30
Австралийн Сиднэй хотод байрладаг Олон улсын харилцааны судалгааны төв болох “Эдийн засаг, энх тайвны хүрээлэн” дэлхийн энх тайвны индексийн 2023 оны тайланг гаргасан байна. Уг судалгаанд 163 орныг хамруулснаас Монгол улс 42 дугаар байранд орсон бол манай улсын дараа Өмнөд Солонгос 43 дугаар байранд бичигджээ. Энхтайвны индекс гэдэг нь товчхондоо бол хүн амьдарч, аж төрөхөд аюулгүй, энхтайван орон гэсэн үзүүлэлт юм. Үүнд дотоод болон гадаад дайн мөргөлдөөн (Ongoing domestic & international conflict), нийгмийн аюулгүй байдал (Societal safety & security), цэрэгжилт (Militarisation) гэсэн гурван чиглэлээр 23 тоон үзүүлэлтийг тооцдог ажээ. Тухайлбал, дотоод, гадаад мөргөлдөөний улмаас амиа алдагсдын тоо, хөрш орнуудтай харилцах харилцаа, терроризмын эрсдэл, хүчирхийллийн гэмт хэргийн түвшин, ДНБ-тэй харьцах цэргийн зардал, цөмийн болон хүнд зэвсгийн хүчин чадал зэргийг харгалздаг аж. Улс орнуудыг байр эзэлсэн байдлаар авч үзвэл Исланд улс 15 дахь жилдээ дэлхийн хамгийн энх тайван улсаар шалгарч энэ жил мөн нэгдүгээрт бичигдсэн байна. Түүний араас Дани, Ирланд, Шинэ Зеланд, Австри зэрэг орнууд оржээ. Сүүлийн таван байранд Йемен, Сири, Өмнөд Судан, Конго улс орсон бол хамгийн аюултай, түгшүүртэй орноор Афганистан нэрлэгджээ. Хойд Солонгос улс 163 орноос 149-д орсон бол манай хойд хөрш ОХУ 158 дугаарт бичигдсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (4)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
-
-
-
Bi
Хүүхдэд ээлгүй ийм орон 42т орно ч гэх шиг. Гэрээс гараад дайны талбар шиг л амьд үлдчих гээд л явдаг шд
2023-07-03
Хариулах (2) (0)ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.