Европын холбооны дээд хэмжээний уулзалт болж байна
Анд нөхдийн мэдээ
2023-06-29
Европын холбооны 27 орны удирдагчид 29, 30-ны өдрүүдэд Бельгийн нийслэл Брюссельд Украины аюулгүй байдлын асуудал болон Хятадтай харилцах харилцааны талаар хэлэлцэнэ. Тус холбооны албаны хүн дээд хэмжээний уулзалт болохоос нэг өдрийн өмнө сэтгүүлчидтэй уулзаж мэдээлэл өгсөн бөгөөд "Холбооны зөвлөлийн дарга Шарль Мишэль Украины аюулгүй байдлын талаар Европын холбоо ямар хувь нэмэр оруулж болохыг тайлбарлахаар төлөвлөж байна" гэжээ. Чуулганы эхний өдөр Украины ерөнхийлөгч Владимир Зеленский цахимаар оролцжээ. Уулзалтын хамтарсан мэдэгдлийн төсөлд "Европын холбоо болон түүний гишүүн орнууд түншүүдийн хамт Украины ирээдүйн аюулгүй байдалд хувь нэмрээ оруулахад бэлэн" гэж тэмдэглэсэн байна. Европын холбооны удирдагчид тухайн бүс нутагт битүүмжилсэн Оросын хөрөнгийг Украиныг сэргээн босгоход хэрхэн ашиглах талаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр төлөвлөж байна. Хэлэлцэх асуудалд албан ёсоор тусгаагүй ч гишүүн орнууд Оросын хөлсний цэргийн “Вагнер” группын саяхан үүсгэсэн зэвсэгт бослогын талаар санал солилцох төлөвтэй байгаа ажээ. Энэ сарын эхээр Европын холбоо гишүүн орнуудын хүн амын тоо, дотоодын нийт бүтээгдэхүүнээс хамаарч дүрвэгсдийн тодорхой хувийг хүлээн авах төлөвлөгөөг багтаасан “Цагаач болон дүрвэгсдийн шинэ хэлэлцээр”-ийг урьдчилсан байдлаар зөвшөөрчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.