images

“Squid Game 2” киноны дүрүүдэд хэн хэн тоглох вэ?

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-06-29


     Найруулагч, зохиолч Хван Дон Хёкийн бүтээл Squid game” киноны хоёрдугаар ангид тоглох жүжигчдийн нэрс Өмнөд Солонгосын кино урлагийн салбарын нэгдсэн лавлах “Asianwiki” сайтад орлоо. Киноны эхний ангид дүр бүтээсэн дөрвөн жүжигчин дахин тоглох болсон нь гол дүрийн 456 дугаартай тоглогч Сон Ки Хүний дүрийг бүтээсэн жүжигчин И Жон Жэ болон И Бён Хөн, Ви Ха Жүн, Гонг Юү нар юм. Харин шинэ жүжигчдийн жагсаалтад “Law School”, “Itaewon Class”, “Hotel Del Luna” олон ангит кинонуудад тоглосон Дэвид Ли багтжээ. Мөн “Big Bang” хамтлагийн гишүүн байсан, “Iris кинонд тоглосон Топ буюу Чой Сын Хён, “ZE:A" хамтлагийн гишүүн, "Netflix”-ийн “Thirty Nine” кинонд тоглосон Им Ши Ван, “Insider”, “Curtain Call” кинонд гол дүр бүтээсэн Кан Ха Нул нар тоглоно. Түүнчлэн “Netflix”-ийн “The Glory” киноны хоёр цувралд дүр бүтээсэн Пак Сон Хүн, SBS телевизийн “Cheer Up”, MBC телевизийн “The Forbidden Marriage” кинонд тоглосон Ян Дон Гын нар дүр бүтээх юм. Тэднээс гадна “Netflix”-ийн “Sweet Home 1, 2, 3”, кинонд тоглосон Пак Кё Ён,  И Жин Үк нар тоглох гэнэ. Мөн Солонгосын настай жүжигчдээс "Улбар" хэвлэлийн газарт номыг нь хэвлэсэн “Kim Ji-Young: Born 1982” ганц ангит кинонд дүр бүтээсэн Кан Э Шим тоглох ажээ. Харин залуу жүжигчдээс 2001 онд төрсөн, “Mimicus” олон ангит кинонд дүр бүтээсэн Жу Юү Ри, “Once Upon a Small Town” кинонд тоглосон шинэ жүжигчин Ро Жэ Вон, 1999 онд төрсөн, “Hope or Dope” кинонд тоглосон залуу жүжигчин Вон Жи Ан нар тоглоно.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.