Польш, Литвийн ерөнхийлөгч нар Украинд айлчилж байна
Анд нөхдийн мэдээ
2023-06-29
Польшийн ерөнхийлөгч Анжей Дуда, Литвийн ерөнхийлөгч Гитанас Науседа нар өчигдөр Украинд айлчилж ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзан тус улсыг НАТО болон Европын холбоонд элсүүлэхийг дэмжиж буйгаа илэрхийлэв. Литвийн ерөнхийлөгч Г.Науседа "Энэ удаад НАТО-гийн дээд хэмжээний уулзалт болон Украиныг Европын холбоонд элсүүлэх асуудлын талаар хэлэлцэнэ" гэжээ. Мөн ерөнхийлөгч А.Дуда "Бид Ерөнхийлөгч Зеленскийтэй дайны өнөөгийн нөхцөл байдал, тухайлбал Запорожийн атомын цахилгаан станц руу Оросын хийсэн дайралтын талаар, мөн НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлын талаар ярилцах болно" гэв. А.Дуда дайн эхэлснээс хойш Украин улсад тав дахь удаагаа айлчилж байгаа ажээ. Литва, Польш улс нь Украиныг НАТО болон Европын холбоонд элсэхийг хамгийн идэвхтэй дэмждэг юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.