Симон Билз эргэн ирлээ
Анд нөхдийн мэдээ
2023-06-29
Америкийн эмэгтэй гимнастикийн тамирчин Симон Билз Токиогийн Олимпын үеэр маш их стресст орсоны улмаас тэмцээнээ орхиж, сэтгэцийн эрүүл мэндээ сэргээхэд анхаарлаа хандуулна гэдгээ мэдэгдсэнээс хойш хоёр жилийн дараа дахин тэмцээнд оролцохоор болжээ. Америкийн гимнастикийн холбоо түүнийг Чикаго хотын “NOW Arena” цэнгэлдэх хүрээлэнд ирэх наймдугаар сарын 4, 5-нд болох “U.S Classic” тэмцээнд оролцохоор бэлтгэл хийж байгааг мэдээлэв. Тус улсын хэвлэлүүд мөн "Симон Билз эргэн ирлээ" хэмээн мэдээлж байна. Тэрбээр 2013-2018 онд гимнастикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 19 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж, 2016 онд Рио-де-Жанейрогийн олимпоос 4 алт, 1 хүрэл медаль, 2020 оны Токиогийн Олимпоос нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэж байсан юм. Үүний дараа тэрбээр хувийн эрүүл мэндийн шалтгаанаар тэмцээнээ хэсэг зуур завсарласан байна. Улмаар өнгөрсөн оны долоодугаар сард тэрбээр ерөнхийлөгч Жо Байденаас “Ерөнхийлөгчийн нэрэмжит эрх чөлөөний одон” гардан авч, дөрөвдүгээр сард Америкийн хөлбөмбөгийн мэргэжлийн тоглогч 27 настай Жонатан Оуэнстэй гэрлэжээ. Одоо тэрбээр 2024 оны Парисын Олимпоос дахин алтан медаль авах зорилго тавин бэлтгэл сургуулилтаа хийж байгаа тухай “Associated Press” агентлаг мэдээлэв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.