Канадын Торонто хотыг ази хүн удирдана
Анд нөхдийн мэдээ
2023-06-29
Канадын Торонто хотын даргын сонгуульд 102 хүн нэр дэвшсэнээс Хонконг гаралтай цагаач иргэн ялалт байгуулж тус хотыг анх удаа ази хүн удирдахаар болжээ. Сонгуульд Шинэ ардчилсан намаас нэр дэвшсэн 66 настай Оливиа Чоу 37.2 хувийн санал авч сонгогдсон байна. Тэрбээр Хонконгод төрсөн бөгөөд 13 настайдаа аав, ээжийн хамт Канад руу цагаачилж иржээ. Түүний аав нутагтаа багш байсан бөгөөд цагаачлан ирснийхээ дараа хятад хоол хүргэлт, таксины жолооч хийсэн бол мөн боловсролын байгууллагад ажилладаг байсан ээж нь оёдолчин, гэрийн үйлчлэгч, цэвэрлэгч зэрэг ажил хийжээ. О.Чоу багаасаа хичээл сургуульдаа идэвхийлэн зүтгэсээр Торонтогийн их сургуулийг төгсөж улс төрч болж өссөн байна. Мөн тус сонгуулийн дүнгээр португал гаралтай цагаач Ана Байланг 32,5 хувийн санал авч удаалсан бол түүний дараа Ямайк-Британийн цагаач Марк Сондерс оржээ. Канадын засгийн газар энэ жил 465 мянга, 2024 онд 485 мянган цагаач хүлээн авч байнгын оршин суух эрх олгон ирэх гурван жилийн хугацаанд 1.5 сая хүртэлх шинэ цагаач хүлээн авахаа мэдэгджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.