АНУ-д сурагч, оюутнуудад сэтгэцийн эрүүл мэндийн амралт олгож эхэлжээ
Анд нөхдийн мэдээ
2023-06-29
АНУ-ын Нью-Йорк хотын улсын сургуулиудын цэцэрлэг, бага, дунд, ахлах ангийн сурагчид энэ намрын улирлаас эхлэн 2-5 минут сэтгэл санаагаа төвлөрүүлэх амьсгалын дасгал хийхээр болсон байна. Энэ дасгал нь стресс бухимдлыг багасгах, өөрийгөө танин мэдэх чадварыг нэмэгдүүлэхэд тустай бясалгалын нэг арга юм. Нью-Йорк хотын дарга Эрик Адамс хэвлэлийн бага хурал хийж “Амьсгал нь мэдрэлийн системийг тогтворжуулж, тэнцвэр, төвлөрлийг сэргээх нөлөөтэй. Энэ бол сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулахад тусалдаг үнэ цэнтэй бөгөөд боломжийн арга юм" гэж хэлжээ. Цар тахлын дараагаас тус улсын хүүхэд, өсвөр үеийнхний дунд айдас түгшүүр, сэтгэл гутрал, өөрийгөө гэмтээх зэрэг сэтгэцийн эрүүл мэндийн хямрал үүсч байгаа тул сургуулиуд түүнд хариу арга хэмжээ болгож янз бүрийн бодлогыг нэвтрүүлж байгаа тухай “New York Times” сонин мэдээлэв. Тухайлбал Лос-Анжелес хот энэ жилээс эхлэн оюутнуудад сэтгэцийн эрүүл мэндийн зөвлөгөө өгөх үйлчилгээг алсын зайнаас үзүүлж байгаа бол Иллинойс муж нь сурагч, оюутнуудад жилдээ тав хүртэл хоног сэтгэцийн эрүүл мэндийн амралт олгож эхэлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.