images

Хот хоорондын зорчигч тээврийн онгоцоор цор ганцаараа нисчээ

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2023-06-28


     АНУ-ын Хойд Каролина мужийн иргэн Фил Стрингер өнгөрсөн 25-ны өдөр Оклахома-Сити хотоос Шарлотт хот руу онгоцоор гэртээ харих болжээ. Гэвч онгоцонд хийсэн техникийн үйлчилгээ цагтаа дуусаагүйгээс болж тэрбээр онгоц нисэхийг 18 цаг хүлээсэн байна. Гэхдээ тэрбээр удтал хүлээсний эцэст энэ онгоцонд цор ганцаараа суун ниссэн талаар insider.com сайт мэдээллээ. “Онгоцонд суухаар шат руу очтол нэг ч зорчигч байсангүй. “Зоригчид бүгд суучихсан хэрэг үү?” гэж намайг асуухад үйлчлэгч ”Үгүй ээ, энэ онгоцны ганц зорчигч нь та” хэмээн хариулсан” гэж Ф.Стрингер ярьжээ. Ганц түүнийг авч нисэхийн тулд бүхэл бүтэн экипаж ажилласанд тэрбээр ихээхэн санаа зовсноо хэлээд “Би тэднээс 400 удаа уучлалт гуйсан” хэмээн ярьсан байна. Нислэг амжилттай болсон бөгөөд үйлчлэгчид түүнийг дуртай суудалдаа суухыг зөвшөөрч, хүссэн хоол, ундааг нь өгч байжээ. Ф.Стрингер ер бусын нислэгийнхээ явцад бичлэг хийж TikTok-т байршуулсанд нэг өдрийн дотор гурван сая гаруй хүн үзсэн гэнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.