Швейцар улс Оросын эсрэг Европын холбооны түншүүдийн эгнээнд нэгдлээ
Анд нөхдийн мэдээ
2023-06-27
Төвийг сахисан орон Швейцар Оросын эсрэг Барууны орнуудын хориг арга хэмжээг хүлээн авсаар байгаа тул Европын холбоо тус улсыг хориг арга хэмжээний түншүүдийн жагсаалтад багтаажээ. Швейцарын холбооны засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Андре Симона "Европын холбоо Швейцарыг Оросын эсрэг хориг арга хэмжээний түншүүдийн жагсаалтад орууллаа" гэж албан ёсны Twitter хуудсандаа мэдээлсэн байна. Улмаар "Холбооны засгийн газар энэхүү шийдвэрийг сайшааж байгаа бөгөөд энэ нь бүс нутгийн томоохон хамтын ажиллагааны шинж тэмдэг юм" гэжээ. Европын холбооны хориг арга хэмжээний түншлэлд орно гэдэг нь тус улс Оросын эсрэг хориг арга хэмжээний талаар Европын холбоотой нягт хамтран ажиллаж байна гэсэн үг юм. Өнгөрсөн оны хоёрдугаар сард Украины дайн эхэлснээс хойш тус холбоо өнөөдрийг хүртэл Оросын эсрэг 11 удаа хориг арга хэмжээ авсан бөгөөд Швейцар ч мөн эдгээр хориг арга хэмжээг хүлээн авч, хориг арга хэмжээнд оролцсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.