Насан туршийн онгоцны тийзээр 33 жил үнэ төлбөргүй зорчжээ
Анд нөхдийн мэдээ
2023-06-27
33 жилийн өмнө онгоцны насан туршийн тийз худалдаж аваад түүгээрээ өнөөг хүртэл гадаадад аялж, зочид буудалд байрлаж, далайн аялал хийх зэргээр тансаг амьдарч буй хүний ер бусын түүхийн тухай “Washington Post” сонин өчигдрийн дугаартаа нийтэлсэн байна. Нью Жерсид амьдардаг автомашины дилерийн зөвлөх, 69 настай Том Стокер 1990 онд 36 настайдаа 290 мянган доллар төлж “United Airlines” компанийн насан туршийн тийз худалдаж авчээ. Өдгөө хүртэл тэрбээр энэхүү тийзээрээ дэлхийн 100 гаруй улс руу ойролцоогоор 37 сая км зам ниссэн байна. Энэ нь дэлхий болон сарыг 48 удаа тойрсонтой тэнцэх зай ажээ. Хамгийн идэвхтэй аялж байсан 2019 онд тэрбээр 373 удаа онгоцоор ниссэн аж. Тус сонины мэдээлснээр зөвхөн 2019 онд ниссэн аяллын тийзийг мөнгөөр худалдаж авсан бол 2.4 сая доллар зарцуулах байжээ. Тэрбээр 33 жилийн өмнө насан туршийн тийз худалдаж авснаа амьдралдаа оруулсан хамгийн сайн хөрөнгө оруулалт хэмээн сэтгэл дүүрэн өгүүлсэн байна. Тус сонин түүнийг "Султан шиг амьдарч байна" гэж тодорхойлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.