Канадын Торонто хотын даргын сонгуульд нохой нэр дэвшжээ
Анд нөхдийн мэдээ
2023-06-26
Хойд Америкийн дөрөв дэх том хот болох Канадын Торонто хотын даргын сонгуульд 101 нэр дэвшигчээс гадна нэг нохой өрсөлдөж байгаа тухай Британийн ВВС телевиз мэдээлэв. Тодруулбал, энэ жил зургаан нас хүрч байгаа “Молли” нэртэй хаски нохой эзэн Тоби Хиббстэй хамт давсны орц ихтэй цас арилгагчийг хэт их хэмжээгээр хэрэглэхийг хориглоно гэсэн сонгуулийн амлалт өгч нэр дэвшиж байгаа ажээ. Нэр дэвшигч Т.Хиббс давс ихтэй цас арилгагч хэтрүүлэн хэрэглэх нь Молли шиг нохойн сарвуу, тавхайг ихээр гэмтээж байгааг дурдаад, хотын даргаар сонгогдвол энэ асуудлыг шийдвэрлэнэ гэжээ. Тэрбээр хотын даргаар сонгогдвол Молли нохойгоо Торонто хотын анхны хүндэт хотын дарга нохойгоор томилох бодолтой байгаагаа танилцуулж, хэрвээ хотын захиргаа ийм хүндэт амьтантай болвол илүү сайн шийдвэр гаргана гэж үзэж буйгаа хэлсэн байна. Мөн орон сууцны үнийг тогтворжуулах, томоохон төслүүдийн татварыг нэмэгдүүлэх, шинээр баригдаж буй орон сууц, аж ахуйн нэгжийн барилгуудад чулуужсан түлшээр халаахыг хориглох зэрэг байгальд ээлтэй бодлогыг дэмжинэ гэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.