images

“Их долоо”-гийн эмэгтэй сайд нар мэдэгдэл гаргав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-06-26


     “Их долоо”-гийн Жендэрийн асуудал эрхэлсэн сайд нар 25-ны өдөр хамтарсан мэдэгдэл хийж, "Эдийн засаг дахь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалингийн зөрүү зэрэг хүйсийн ялгааг арилгах ёстой" гэж мэдэгдэв. Японы Точиги мужийн Никко хотод болсон уулзалтын дараа сайд нар "Цар тахлын хямралаас болж жендэрийн тэгш байдлын эсрэг тэмцэл ихээхэн ухарсан" гэж онцлоод үүнийг дахин сэргээх ёстойг онцлон дурдсан байна. Хамтарсан мэдэгдэлдээ тэд Украинд хийж буй Оросын түрэмгийллийг мөн шүүмжилж, хямрал нүүрлэсэн өнөө үед эмэгтэйчүүд, охидын эрх ихээр зөрчигдөж буйд ихээхэн санаа зовж байгаагаа илэрхийлжээ. Хурлыг даргалсан Японы Гэр бүл, эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн сайд Масанобү Огүра мөн Оросыг шүүмжилж "Мөргөлдөөн дундах бэлгийн хүчирхийллийг олон улсын хүмүүнлэгийн хуулийг зөрчсөн төдийгөөр үзэж болохгүй" гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.