images

Финландын аялал жуулчлалын эзгүй арал гар утасгүй бүс болсноо зарлав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-06-26


     Финландын зүүн өмнөд хэсэгт орших Балтийн тэнгис дэх Улько Тамио гэх жижиг эзгүй арал энэ зун гар утасгүй аялал жуулчлалын бүс болсноо зарлажээ. Тус улсын Аялал жуулчлалын агентлагийн ажилтан Матс Селин "Бид уг арал дээр очсон жуулчид гар утсаа унтрааж  өөрийн тааваар зугаацахыг урьж байна" гэсэн бөгөөд зочдыг цахим сүлжээнд холбогдохгүй байхыг уриалсан байна. “Нэгэнт гар утсаа унтраасан бол энд хийх зүйлс үй түмээрээ бий бөгөөд арлын эрэг даган алхах, шувуу ажиглах зэргээр байгальд уусан нэгдэх болно” гэж  “Euronews” телевиз мэдээлэв. Жуулчид эзгүй энэ арал дээр майхан эсвэл аяллын сууцанд хонож болно. Европт насанд хүрэгчид өдөрт дунджаар зургаан цагийг гар утас эсвэл компьютерийн дэлгэц ширтэхэд зарцуулдаг бөгөөд ухаалаг төхөөрөмжүүдийн хэрэглээг багасгах нь сэтгэцийн эрүүл мэндэд асар их ашиг тустай тухай мөн тус телевиз мэдээлэв. Өнгөрсөн жил хийсэн судалгаагаар долоо хоногийн турш олон нийтийн сүлжээнд холбогдолгүй, цахим хэрэглээнээс хөндийрсөн хүмүүсийн өдөр тутмын амьдрал илүү сонирхолтой болж, нойргүйдэл эрс багассан тухай судалгааны дүн гарчээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.