"Улаанбаатар Их дуулга” тэмцээнээс манай тамирчид хоёр алт, дөрвөн хүрэл медаль авлаа
Анд нөхдийн мэдээ
2023-06-26
"Улаанбаатар Их дуулга” жүдо бөхийн тэмцээн “Steppe Arena” спорт цогцолборт зургадугаар сарын 23-25-нд болж Австрали, Их Британи, Канад, Япон, ӨАБНУ тэргүүтэй таван тивийн 44 орны 344 тамирчин медалийн төлөө өрсөлдлөө. Манай улсаас эрэгтэйчүүдийн -66 килограммын жинд Ё.Басхүү, -100 килограммын жинд Б.Гончигсүрэн нар алтан медаль хүртэв. Мөн эрэгтэйчүүдийн -66 килограммын жинд Б.Эрхэмбаяр, -73 килограммын жинд Б.Эрдэнэбаяр, +100 килограммын жинд О.Цэцэнцэнгэл, эмэгтэйчүүдийн +78 килограммын жинд Д.Номинзул нар хүрэл медаль хүртжээ. Харин Э.Сумьяабазар, К.Ёолк, Г.Сод-Эрдэнэ, Л.Сосорбарам, Т.Ариунзаяа, Г.Болор-Очир, А.Адьяасүрэн нар шагналт тусгай байрын эзэд болов. Улмаар манай улс медалийн чансаагаар гуравт орсон юм. Харин долоон алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальтай Япон багийн дүнгээр тэргүүлж, удаах байранд хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл медальтай Израиль улсын баг тамирчид оржээ. Ингэснээр тус тэмцээний 12 жингийн 12 алтан медалийг япон, израил, монгол, канад тамирчид авлаа. Тэмцээнд 183 эрэгтэй, 161 эмэгтэй тамирчин оролцсон бөгөөд 17 улсын тамирчин медаль хүртэж, 27 улсын тамирчид огт медаль хүртээгүй байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.