Хятад улс ээлжит хиймэл дагуулаа хөөргөв
Анд нөхдийн мэдээ
2023-06-23
Хятад улс мягмар гарагт “Long March-6” пуужингаар туршилтын шинэ хиймэл дагуул сансарт хөөргөлөө. Энэ нь тус зөөгч пуужингийн 477 дахь нислэг болсон бөгөөд туршилтын хиймэл дагуул “Shiyan-25”-ийг өглөөний 11:18 цагт Шаньси муж дахь Тайюуань хиймэл дагуул хөөргөх төвөөс хөөргөснөөр сансрын тойрог замд амжилттай оржээ. Энэ хиймэл дагуулыг голчлон дэлхийг ажиглах технологийн шинэ туршилт явуулахад ашиглах аж. Харин зөөгч пуужинг Хятадын сансар судлалын шинжлэх ухаан технологийн корпорацийн салбар болох Шанхайн сансрын нислэгийн технологийн академи бүтээжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.