Хятад, Герман хоёр улс хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцов
Анд нөхдийн мэдээ
2023-06-22
Хятад, Германы засгийн газар хоорондын долоо дахь удаагийн зөвлөлдөх уулзалт Германд боллоо. Энэ нь цар тахлаас хойш анх удаагаа биечлэн зөвлөлдөж буй үйл явдал бөгөөд Хятадын Гадаад хэргийн сайд Ли Чан ням гаргаас лхагва гараг хүртэл Германд айлчилсан юм. Тус зөвлөлдөх уулзалтыг Ли Чан, Германы канцлер Олаф Шольц нар хамтран даргалж хоёр улсын сонирхол нь дэлхийн нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг хадгалах хэмээн санал нэгдэв. Мөн тэд уур амьсгалын өөрчлөлт, ногоон шилжилтийн хамтын механизм, харилцааг бий болгох, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, автомашины үйлдвэрлэл, өндөр технологи, шинэ эрчим хүч, дижитал эдийн засаг, хүн хоорондын болон соёлын солилцоог бүхий л түвшинд бэхжүүлэх талаар ярилцжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.