images

Хятад: Францтай харилцах харилцааг өндөр түвшинд байлгах нь дэлхий нийтэд ач холбогдолтой

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-06-22


     Ажлаа авсныхаа дараа анхны гадаад айлчлалаа хийж буй Хятадын Ерөнхий сайд Ли Чан Германд хийсэн айлчлалаа дуусгаад Францыг зорьсон тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв. Тэрбээр очсон даруйдаа нисэх онгоцны буудал дээр "Франц бол НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн бөгөөд тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын чигч үзэл санаатай агуу гүрэн. Мөн Хятадын иж бүрэн стратегийн түнш орон юм" гээд, Хятад-Францын харилцааг өндөр түвшинд байлгах нь хоёр талын хүрээнээс гадна дэлхий нийтэд ач холбогдолтой болохыг тэмдэглэсэн байна. Улмаар ерөнхийлөгч Эммануэль Макроны дөрөвдүгээр сард БНХАУ-д хийсэн айлчлалын талаар дурдаад "Ши Жиньпин дарга, ерөнхийлөгч Э.Макрон нар стратегийн зөвшилцөлд хүрч, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны сайхан зураг төсөл гаргасан. Бид үүнийг барилгын зураг төсөл болгон өөрчлөхийг эрмэлзэж байна" гэжээ. Ерөнхий сайд Ли Францад хийх айлчлалынхаа хүрээнд ерөнхийлөгч Э.Макрон, ерөнхий сайд Э.Борн нартай хэлэлцээ хийхээс гадна Францын бизнес эрхлэгчидтэй уулзах ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.