images

400 гаруй жилийн настай сүмийн барилга усан доороос гарч иржээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-06-22


     Ойрын үед хэт их халуун, ган гачиг үргэлжилж байгаагаас үүдэн ширгэсэн гол нуураас дэлхийн II дайны үед живсэн Германы байлдааны хөлөг онгоц, 600 жилийн настай Хятадын Буддагийн хөшөө зэрэг ховор нандин олдворууд гарч ирсээр байна. Америкийн долоо хоног тутмын “Newsweek” сэтгүүлийн мэдээлснээр ган гачигт нэрвэгдэн хатсан Мексикийн нэгэн усан сангаас 460 жилийн өмнө баригдсан Христийн сүмийн барилга гарч иржээ. Тус сүм нь 16 дугаар зууны үед баригдсан бөгөөд 18 дугаар зууны дундуур нүүрлэсэн их тахал өвчний улмаас балгас болон орхигдож 1966 онд Мальпассо даланг барих үед уг сүм нь 30 орчим метрийн гүн далангийн усан доор оржээ. 2015 оноос ган гачиг ихээр болж далангийн ус ширгэснээр сүмийн орой хэсэг нь ил гарч ирсэн байна. Улмаар олон жил дараалсан ган болсноор далангийн ус ширгэснээр сүмийн барилга бүхлээрээ гарч иржээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.