66 настай эр Жэжү арлаас Ватикан хүртэл явган аялна
Анд нөхдийн мэдээ
2023-06-22
Өмнөд Солонгосын иргэн, энх тайвны марафонч Кан Мён Гү 300 гаруй хоногийн урт аялал хийсний эцэст төлөвлөсөн ёсоор дараа долоо хоногт Ватикан хүрэх ажээ. Түүний менежер, Солонгосын Боловсролын их сургуулийн профессор асан Сон Ин Ёп энэ талаар мэдээлснээр 66 настай Кан өнгөрсөн оны наймдугаар сарын 21-ны өдөр Солонгосын Жэжү арлаас гарч, Вьетнам, Энэтхэг, Турк, Грек, Словен зэрэг орноор дамжин явсан бөгөөд одоогоор Италийн хойд нутагт хүрээд байгаа ажээ. Тэрбээр 12 дугаар сарын 25-ны Зул сарын баярын өдөр Солонгосын Панмунжом хилийн бүсэд Солонгосын хойгт энх тайвны төлөө цуглаан зохион байгуулах хүсэлтийг Ромын пап лам Францискт өөрийн биеэр хүргэхээр ийнхүү 10 мянга гаруй километрийн урт аялалд гарсан байна. Кан 26-ны өдөр зорьсон газар Ватиканд очиж, 28-ны өдөр Ватиканы Гэгээн Петрийн талбайд болох лхагва гаригийн цуглааны үеэр дээрх хүсэлтээ албан ёсоор пап ламд уламжлах юм байна. Ватикан дахь Солонгосын Элчин сайдын яам болон Ватиканд суугаа кардинал Ю Хун Шик нар лхагва гаригийн цуглааны үеэр энхтайвны марафончийг пап ламтай уулзуулах үүднээс хамгийн эхний эгнээнд суулгахаар болсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.