400 жилийн өмнө зурагдсан ховор зураг дуудлага худалдаанд орно
Анд нөхдийн мэдээ
2023-06-21
400 жилийн турш алга болсон XVII-XVII зууны үеийн агуу зураач Питер Пол Рубенсийн "Saint Sebastian Tended by Two Angels" нэртэй бүтээлийг ирэх сард Лондонгийн “Sotheby's” дуудлага худалдаанд оруулахаар болсон тухай CNN мэдээлэв. Уг бүтээлийн эхний дуудах үнэ нь 7,7 сая доллар байхаар тогтсон байна. Энэхүү бүтээлийг эзэмшигч нь Францын зураач Лоран де ла Ирегийн бүтээл гэж үзэн хадгалсаар ирсэн боловч өнгөрсөн дөрөвдүгээр сард хийсэн рентген шинжилгээгээр П.Рубенсийн бүтээл болох нь батлагджээ. Зураач уг бүтээлээ 1606-1608 оны хооронд Италид, эсвэл 1609-1610 оны хооронд төрөлх хот Антверпендээ буцаж ирсний дараа зурсан гэж үздэг ажээ. Энэхүү бүтээл нь 1730-аад онд зураачийн ивээн тэтгэгч, мөн зургийг эзэмшигч байсан Амброзио Спинолагийн гэр бүлд хадгалагдаж байгаад сураггүй алга болсон ч 1963 онд дахин олдож 2008 оны дуудлага худалдаагаар одоогийн эзэмшигчид шилжсэн байна. Дуудлага худалдааг ирэх сарын 5-нд Лондонд явуулахаар төлөвлөж байгаа ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.