images

Хоёр ширхэг амтат гуаг 25 мянган доллароор худалджээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-06-21


     Хойд Японы Хоккайдо аралд ургуулсан дээд зэрэглэлийн хоёр ширхэг амтат гуа өчигдөр болсон дуудлага худалдаагаар 3.5 сая иений үнэ хүрчээ. Энэ нь 25 мянган доллар буюу монгол мөнгөөр 85 сая 875 мянган төгрөг болох юм. Гэхдээ энэ нь үнийн дээд амжилтыг эвдэж чадаагүй аж. Өмнө нь, 2019 онд ийм хоёр гуа таван сая иен хүрч дээд амжилт тогтоосон гэнэ. Харин 2020 онд ид цар тахлын үе таарч Юүбари хотын хос амтат гуа ердөө 120 мянган иенээр борлогдож байв. Үүнээс хойш аажмаар үнэ нь өсөж 2021 онд 2.7 сая, 2022 онд гурван сая иенд хүрчээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.