“Apple” компани Швейцарын Жимсний холбооны эсрэг гомдол гаргажээ
Анд нөхдийн мэдээ
2023-06-21
“Apple” компани алимны дүрсийг лого болгон ашигладаг Швейцарын Жимсний холбооноос өөрийн оюуны өмчийг ашиглахгүй байхыг шаардсан байна. Хэрэв “Apple”-ийн хүсэлтийг хүлээн авбал 2011 оноос хойш уг логог ашиглаж байгаа тус холбоо энэхүү логог ашиглах боломжгүй болно. Жимсний холбоо бол Швейцарын жимс үйлдвэрлэгчдийн эрх ашгийг төлөөлдөг 111 жилийн түүхтэй байгууллага юм. Тус холбооны мэдээлснээр тэд 2011 онд байгууллагынхаа 100 жилийн ойг тохиолдуулан логогоо өөрчилсөн байна. Өөрчлөгдсөн лого нь одоо ашиглагдаж байгаа бөгөөд улаан алиман дээр Швейцарын төрийн далбаан дээр байдаг цагаан загалмай байрлуулсан хэлбэртэй ажээ. Тус холбооны дарга Жимми Мариетос “Бид хазсан алимны дүрсийг лого болгон ашигладаггүй учраас “Apple”-ийн шаардлагыг ойлгоход бэрх байна" гэж мэдэгджээ. Энэ нь “Apple”-ийн логотой холбоотой оюуны өмчийн эрхийг зөрчсөн тухай нэхэмжлэл гаргасан анхны тохиолдол биш юм. Дэлхийн Оюуны өмчийн байгууллагын мэдээлснээр “Apple” дэлхийн олон оронд энэ мэт ижил төстэй лого хэрэглэсэн байгууллагын эсрэг нэхэмжлэл гаргаж байжээ. 2020 онд тухайн үед ердөө 5 гишүүнтэй байсан Америкийн стартап компани болох “Free Fair”-ийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргаж байв. Жимсний холбооны захирал хэлэхдээ "Apple”-ийн логикоор явна гэвэл алимны зураг орсон бүх илэрхийлэл ийм эрсдэлтэй тулгарна” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.