Японд 2024 оноос эхлэн нисдэг машин үйлдвэрлэнэ
Анд нөхдийн мэдээ
2023-06-21
Японы “Suzuki Motor” корпораци, “SkyDrive” гарааны компанитай хамтран 2024 оны хавраас нисдэг машин үйлдвэрлэхээр болжээ. Нисдэг машин нь олон төрөлт ротороо ашиглан газарддаг агаарын хөлгийн нэг төрөл юм. Энэ төрлийн тээврийн хэрэгслээр цөөн хүн зорчих боломжтой бөгөөд 2-3 хүний суудалтай байх аж. “SkyDrive” компани “Suzuki” корпорацийн Шизүока муж дахь үйлдвэрт нисдэг машины бүх эд ангийг үйлдвэрлэх охин компанийг байгуулах гэнэ. Нисдэг машин нь 13 метр урт, гурван метр өндөр бөгөөд хамгийн ихдээ 15 километр зайг туулах чадалтай гэнэ. “SkyDrive” компанийг “Toyota Motor” корпорацийн хэсэгчилсэн хөрөнгө оруулалтаар 2018 онд байгуулсан бөгөөд “Suzuki Motor” корпорацитай хамтран ажиллах болсон юм. Компани 2025 онд Осакад болох “World Exposition in Osaka” үзэсгэлэнд нисдэг машинаа танилцуулах зорилготой ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.