К.Рональду түүхэн дээд амжилтын эзэн болов
Анд нөхдийн мэдээ
2023-06-21
Португалын хөлбөмбөгийн шигшээ багийн довтлогч Криштиану Рональду үндэсний шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд 200 дахь удаагаа тоглож түүхэн дээд амжилт тогтоолоо. 2024 оны Европын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шалгаруулалтын шатны ээлжит тоглолт өчигдөр болж Португалын шигшээ баг Исландын шигшээ багтай хүч үзсэн нь шигшээ багтаа хийсэн түүний 200 дахь тоглолт болжээ. Ингэснээр тэрбээр энэ үзүүлэлтэд хүрсэн түүхэн дэх анхны хөлбөмбөгчин болов. Үүний өмнөх дээд амжилтын эзэмшигч нь Кувейтийн хөлбөмбөгчин Бадер аль-Мутава байсан бөгөөд тэрбээр шигшээ багтаа 196 удаа тоглосон юм. 38 настай К.Рональду мөн шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд тоглож хамгийн олон гоол хийсэн дээд амжилтын эзэн билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.