Орост татан буугдсан хүний эрхийн байгууллага Швейцарт салбараа байгууллаа
Анд нөхдийн мэдээ
2023-06-21
Ганц хүний засаглалыг шүүмжилж, хүний эрхийг хамгаалах талаар хийсэн үйл ажиллагаагаараа Нобелийн энх тайвны шагнал хүртсэн Оросын хүний эрхийн "Мемориал" байгууллага татан буугдсаныхаа дараа Швейцарын Женев хотод салбар байгуулснаа зарлав. Тус байгууллага өнгөрсөн 18-ны өдөр тус хотод салбараа нээсэн бөгөөд “Түүхэн үнэнийг сэргээх, тоталитар дэглэмийн улс төрийн дарлалд хэлмэгдэгсдийн дурсгалыг мөнхжүүлэх ажлыг үргэлжлүүлэн хийх болно" гэж төлөөлөгч нь мэдэгдсэн байна. Мөн ОХУ Украин руу түрэмгийлснийг ямар ч эргэлзээгүйгээр буруушааж, Украины ард түмнийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. 1989 онд байгуулагдсан "Мемориал" байгууллага хуучин ЗХУ болон нээлттэй Орос улс дахь улс төрийн дарангуйллыг судалж, баримтжуулж, хүний эрхийн нөхцөл байдалд хяналт тавьж ажилладаг. Тоталитар эрх мэдлийг шүүмжилж, хүний үндсэн эрхийг дэмжихэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн өнгөрсөн онд Тус байгууллагад Нобелийн энх тайвны шагнал хүртээсэн юм. ОХУ-ын шүүх 2021 оны сүүлээр “Мемориал” болон түүний харьяа байгууллагуудыг татан буулгах шийдвэр гаргаж, өнгөрсөн оны хоёрдугаар сард тус байгуулагаас гаргасан бүх гомдлыг хэрэгсэхгүй болгож, татан буугдсаныг нь баталгаажуулсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.