Энэтхэг эр лалын шашны мөргөлд оролцохоор 8650 километр алхаж Мекка хотод очжээ
Анд нөхдийн мэдээ
2023-06-20
Саудын Арабын Мекка хотод ирэх 27-нд эхлэх лалын шашны их мөргөлд оролцохоор энэтхэг эр 382 өдрийн турш 8650 километр замыг алхаж туулжээ. Жил бүр Мекка хотод болдог хаж мөргөлд оролцохоор хэдэн сая мусульман шашинтан усан онгоц, агаарын тээврээр дэлхийн өнцөг булан бүрээс ирдэг бол Энэтхэгийн иргэн Ш.Чоттур 2023 оны мөргөлд оролцохоор жил гаруйн өмнөөс төлөвлөж аялалдаа гарсан гэнэ. Өдгөө 29 настай тэрбээр өнгөрсөн оны зургадугаар сарын 2-нд Энэтхэгээс гарч Пакистан, Иран, Ирак, Кувейтээр дамжин Саудын Арабын ариун хот Меккад хүрчээ. Тэрбээр дөрвөн сар гаруйн хугацаанд Пакистаны нутгаар яваад дараа нь Ираны нутгаар сар гаруй аялахдаа махчин амьтадтай тулгарч, хүнд хэцүү зам туулсан гэнэ. Иранд явахад нь өвөл болсон бөгөөд цаг агаар хүйтэн байвал өдөртөө дунджаар 15 километр, дулаан байвал 50 километр алхдаг байжээ. Ингэж явсаар Саудын Арабт очсон залуу эхлээд лалын шашинтнуудын хоёр дахь том ариун хот Мединад очиж тэндээ 21 хоножээ. Тэрбээр Саудын Арабт ирээд өдөрт 25-60 километр алхдаг байсан бөгөөд Мединагаас Мекка хүртэлх 440 километр замыг есөн өдөрт туулсан байна. Тэрбээр энэ аяллынхаа тухай Саудын Арабын “Al Ekhbariya” телевизэд ярилцлага өгөхдөө, өөрийнх нь энэ аяллаас бусад хүмүүс урам зориг авна гэдэгт найдаж буйгаа хэлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.