Солонгос эмэгтэй эрхтнүүдээ өгч олон хүнд амьдрал бэлэглэв
Анд нөхдийн мэдээ
2023-06-20
Тархины үхжилд нэрвэгдсэн 50 гаруй настай солонгос эмэгтэй хүмүүст эрхтэнээ хандивлаж олон хүнд амьдрал бэлэглэжээ. Өмнөд Солонгосын Донорын хүрээлэнгээс өнөөдөр мэдээлснээр 52 настай эмэгтэй И Сон Жү өнгөрсөн сарын 13-ны өдөр "Корё" их сургуулийн "Гүро" эмнэлэгт хоёр хүнд элэг, уушгиа шилжүүлэн суулгуулж, мөн бусад эд эрхтнээсээ хандивласан байна. Тэрбээр өнгөрсөн сарын 10-нд гэртээ ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэн ч ухаан орж чадалгүй тархи нь үхжилд орсон байна. Түүнийг сэхээн амьдруулах боломжгүй, зөвхөн аппаратын тусламжтай амьсгалж байгаа тул ар гэрийнхэн нь эд эрхтнийг нь хандивт өгөхөөр шийджээ. Төгөлдөр хуурын багш мэргэжилтэй тэрбээр хориод жил хөгжмийн багшаар ажилласан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.