images

Нэр хүндтэй шагнал хүртсэн Энэтхэгийн хэвлэлийн газар 100 мянган доллароос татгалзжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-06-20


     Хиндү шашны үзэлтэн Нарендра Модигийн тэргүүлсэн Энэтхэгийн Засгийн газар Махатма Гандийн нэрэмжит "Гандийн энх тайвны шагнал"-ыг хиндү шашны талаар олон ном хэвлүүлсэн "Гита пресс" хэвлэлийн газарт олгохоор шийджээ. "Гандигийн энх тайвны шагнал" нь 1995 оноос хойш Энэтхэгийн Засгийн газраас М.Гандигийн мэндэлсний 125 жилийн ойг тохиолдуулан жил бүр байгууллага болон хувь хүмүүст олгож ирсэн шагнал юм. Өмнө нь уг шагналыг тус улсын Сансар судлалын хүрээлэн болон Өмнөд Африкийн ерөнхийлөгч асан Нельсон Мандела нар хүртэж байжээ. Ерөнхий сайд Н.Моди “Гита пресс” хэвлэлийн газрыг сүүлийн 100 жилийн хугацаанд нийгэм, соёлын өөрчлөлтийг ахиулах, хиндү соёлыг хадгалж хамгаалах, хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан дэлхийн хэмжээний хэвлэлийн газар хэмээн үнэлжээ. Харин энэ жил 100 жилийн ойгоо тэмдэглэж буй тус хэвлэлийн газар энэхүү нэр хүндтэй шагналыг авснаа нэр төрийн хэрэг хэмээн үзэж байгаагаа дурдаад, хандив авдаггүй уламжлалынхаа дагуу, шагналыг дагалдаж ирдэг 10 сая рупийг хүлээж авахгүй хэмээн мэдэгджээ. 10 сая рупи нь ойролцоогоор 100 мянган америк доллартой тэнцэх юм.   

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.