Япон улс Украинд таван сая долларын тусламж үзүүлнэ
Анд нөхдийн мэдээ
2023-06-20
Японы Засгийн газар өнөөдөр болсон хуралдаанаараа Украины өмнөд хэсгийн Херсон мужийн Каховка далан нурснаас үүдсэн гамшгийг арилгахад дэмжлэг үзүүлэх зорилгоор нийт 5 сая доллар зарцуулах шийдвэр гаргажээ. Энэ хүрээнд НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрт 2 сая, НҮБ-ын Хүүхдийн санд 1.3 сая, Олон улсын цагаачлалын байгууллагад 1 сая, НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн байгууллагад 700 мянган доллар тус тус олгохоор болсон байна. Энэ мөнгийг хоол хүнс, усан хангамж, ариун цэврийн байгууламж, эрүүл мэндэд зарцуулах ажээ. Өмнө нь Японы ерөнхий сайд Фүмио Кишида Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярьж, усан цахилгаан станцын далан нурсантай холбогдуулан хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээ амласан юм. Тус улсын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Хироказү Мацүно "Бид "Их долоо"-гийн гишүүн орны хувьд манлайллаа харуулахын зэрэгцээ Украины хэрэгцээ шаардлагад нийцүүлэн дэмжлэг үзүүлэх болно" гэж мэдэгджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.