images

Хятадын шинэ үеийн залуус дотоодын бүтээгдэхүүнээ дээдлэх болжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-06-20


     Өчигдөр Хятадын "Li Ning" спортын брэнд нүүр хуудсандаа "Jackie Chan Kungfu Collection" нэрээр худалдаалагдаж буй хувцаснуудаа танилцууллаа. Энэхүү цуглуулга нь Хятадын тулааны урлагаас санаа авсан “dobok” загварын хувцас юм. Яг зах зээл дээрээ ч тус улсад "Li Ning" брэндийн хувцас өнгөрсөн жил спортын хувцасны брэндүүдийн борлуулалтын хэмжээгээр "Adidas"-ыг давж, гуравдугаарт жагссан байна. Хятадын “Anta Sports” брэнд мөн л анх удаа борлуулалтаараа “Nike"-ийг гүйцэж, өнгөрсөн жилийн борлуулалтаараа тэргүүлсэн байна. Тус улсад сүүлийн үед “Гуочяо” гэсэн үзэл ихэд дэлгэрч байгаа бөгөөд тэр нь “Дотоодын бүтээгдэхүүн” гэсэн утгатай, Хятадын соёл, технологид суурилсан өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ дээдлэх үзэл ажээ. Үүнийг 2000 оноос хойш төрсөн залуу үеийнхэн илүү их дэлгэрүүлж гоо сайхны бүтээгдэхүүн, мэдээллийн технологи, хувцас хунар, хоол хүнс, ундаа зэргийн борлуулалт огцом нэмэгдсэн байна. Хятадын Олимпын гимнастикийн алтан медальт Ли Нинг 1989 онд өөрийн нэрээр спорт хувцас үйлдвэрлэж "Li Ning" брэндийн эхлэлийг тавьжээ. 2018 онд "Li Ning" Нью-Йоркийн загварын долоо хоногт Хятадын таван одтой улаан төрийн далбааг санагдуулам улаан, алтлаг өнгийн хослол бүхий спорт хувцасны коллекцоо толилуулж, эх оронч маркетинг явуулж эхэлсэн юм. “Morgan Stanley” хөрөнгө оруулалтын банкны тооцоолж буйгаар тус улсын шилдэг хоёр брэнд болох “Li Ning” болон “Anta Sports” ирэх онд дотоодын спортын хувцасны зах зээлийн 22 хувийг эзэлж “Adidas”-ын зах зээлд эзлэх хувь 11 хувиар буурах төлөвтэй байгаа ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.