Ши Жиньпин: Дэлхий дахинд Хятад-АНУ-ын тогтвортой харилцаа хэрэгтэй
Анд нөхдийн мэдээ
2023-06-20
Хятад улсад төрийн айлчлал хийж буй АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкэн даваа гарагт тус улсын ерөнхийлөгч Ши Жиньпинтэй уулзлаа. Тэд Хятадын төрийн хүндэт зочин хүлээн авдаг Дяоютай ордонд 35 минут ярилцсан аж. Энэ үеэр Ши Жиньпин “Дэлхий дахинд Хятад-АНУ-ын харилцаа тогтвортой байх нь хэрэгтэй” гэжээ. Мөн тэрбээр “Хоёр улс эвлэрэх зөв арга замыг олж чадах эсэхээс хүн төрөлхтний ирээдүй, хувь заяа хамаарна” гэсэн байна. Улмаар талууд харилцаагаа сайжруулах тухайд санал нэгджээ. Э.Блинкэн өнгөрөгч хоёрдугаар сард Хятадад айлчлах төлөвлөгөөтэй байсан ч тухайн үед өмнөд хөршийн тагнуулын агаарын бөмбөлөг АНУ-ын агаарын орон зайд нэвтэрсэн гэх асуудлаар айлчлалыг хойшлуулж, хоёр улсын харилцаа улам муудахад хүрсэн юм. Мөн энэ айлчлал Жо Байден ерөнхийлөгч болсноос хойш анх удаа Хятадад АНУ-ын төрийн өндөр албан тушаалтан айлчилж буй чухал үйл явдал болов.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.