images

Рюүичи Сакамотогийн намтар ном гарна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-06-19


     Японы хөгжмийн их мастер Рюүичи Сакамотогийн нас барахаасаа өмнө хоёр жил орчим өвчтэй байхдаа үлдээсэн гар бичмэлүүдийг эмхэтгэн ном гаргахаар болжээ. "Би үүнээс хойш хэзээ ийм тэргэл сарыг харах билээ?" нэртэй энэ номыг “Шинчошя” хэвлэлийн газар 21-ний өдөр худалдаанд гаргах ажээ. Хэвлэлийн газар уг номыг Р.Сакамотогийн бага наснаасаа 57 нас хүртлэх амьдралын түүхийг харуулсан "Хөгжмөөр дамжуулан эрх чөлөөтэй болохуй" номын үргэлжлэл болж намтарчилсан хэлбэрээр бичигдсэн хэмээн мэдээлсэн байна. Тус номонд түүний гараар бичсэн өдрийн тэмдэглэлээс гадна компьютер болон ухаалаг утсан дээр бичсэн тэмдэглэлүүд нь багтсан гэнэ. Тэрбээр 2021 оны тавдугаар сарын 12-ны өдрийн тэмдэглэлдээ, амьдралыг үзэх үзлээ тодорхой өгүүлжээ. Энэ тухайд “Эрт дээр үеэс хүн төрөхөд эргэн тойрныхон нь инээж, үхэхэд уйлдаг байсан. Харин ирээдүйд хүмүүс амьдрал, оршихуйг улам хөнгөнөөр хардаг болж, заль мэх голлох болно” гээд, ийм ертөнцийг үзэлгүй үхнэ гэдэг аз жаргал гэжээ. Тэрбээр өөд болохоосоо гурав хоногийн өмнө өвчин намдаах тариа хийж өгөхийг хүсээд, эмч нартай гар барьж “Өөр хүсэх зүйл алга аа” гэсэн байна. 1952 онд Токиод төрсөн Р.Сакамото нь анхдагч электрон хөгжим, электро-хип хопоос рок, сонгодог хөгжим хүртэл дэвшин авьяас чадвараа сорьсон дэлхийн хэмжээний хөгжимчин байсан юм. Тэрбээр "Сүүлчийн эзэн хаан" киноны хөгжмийг зохиож 1987 онд "Оскар"-ын шагнал хүртсэн бөгөөд "Оскар"-ын шагналыг энэ төрлөөр хүртсэн анхны ази хүн болсон түүхтэй

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.