Амазоны ширэнгэд төөрсөн дөрвөн хүүхдийг хайж яваад алга болсон нохойг эрэн хайж байна
Анд нөхдийн мэдээ
2023-06-19
Колумбын арми Амазоны ширэнгэн ойд төөрч 40 хоногийн дараа олдсон дөрвөн хүүхдийг олж аврах ажилд онцгой хувь нэмэр оруулж яваад сураггүй алга болсон цэргийн нохойг эрэн хайж байна. Вилсон нэртэй таван настай бельги овчарк дөрвөн хүүг олоход гол үүрэг гүйцэтгэсэн ажээ. Өнгөрсөн сарын 1-нд дөрвөн хүүхдийн сууж явсан онгоц осолдсоны дараа Вилсон нохой цогцос байсан газар руу цэргүүдийг дагуулан очсоноор барахгүй хүүхдүүдийг олох гол сэжүүр болсон нялх хүүхдийн сүүний угж мөн олжээ. Эцэст нь Вилсон эрлийн багийг ах дүү дөрвөн хүүхдийн байгаа газар луу шууд замчилж очсон байна. Гэвч харамсалтай нь ажил үүрэгтээ улайран мөр үнэрлэн давхиж явсан нохой хаачсан нь мэдэгдэхгүй алга болжээ. Вилсоныг гөлөг байхаас нь өсгөж хүмүүжүүлсэн Колумбын армийн цэргийн нохойн сургагч Эдгар Понтеза "Албаны нохой эрлийн үеэр төөрөлддөг тохиолдол бий. Вилсон одоо болтол хүүхдүүдийг хайсаар явааг үгүйсгэх аргагүй" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.