Хятадад өндөр настнуудын эрт үеийн оношлогооны кампанит ажил эхлүүлжээ
Анд нөхдийн мэдээ
2023-06-19
Хятад улсын хүн амын насжилт хурдацтай явагдаж байгаа тул тус улсад өндөр настнуудын эрт үеийн оношлогооны кампанит ажил эхлүүлжээ. Хятадын Үндэсний эрүүл мэндийн хороо энэ долоо хоногт мужийн эрүүл мэндийн газар бүрд илгээсэн мэдэгдэлдээ өндөр настнуудад эрт үеийн тусламж үзүүлэх гурван жилийн кампанит ажлыг зарласан байна. Энэ нь хүмүүсийн эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлэх, эрт оюун ухаан самуурахаас урьдчилан сэргийлэх, асран хамгаалагчдыг сургах гэсэн гурван зорилго агуулсан байна. Энэ дагуу орон нутгийн засаг захиргаа 65-аас дээш насны хүмүүст жил бүр танин мэдэхүйн согогийн үзлэг хийхээр болжээ. Мөн орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд асран хамгаалагч болон өндөр настнуудыг дэмжих зорилгоор "Ой тогтоолтын клиник"-ийн ажилтнуудыг сургахаар болсон байна. Нийгмийн халамжийн бусад байгууллагууд өндөр настнуудад нөхөн сэргээх, асаргаа сувилгаа, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээжээ. Өнгөрсөн оны гуравдугаар сард "General Psychiatry" сэтгүүлд нийтлэгдсэн "Хятадын Альцхаймерийн тайлан"-д дурдсанаар тус улсад 60-аас дээш насны сэтгэцийн эмгэгтэй 15 сая гаруй хүн байгаагаас 9.8 сая нь Альцхаймерийн өвчтэй хүмүүс байгаа аж. Өнгөрсөн оны эцсийн байдлаар тус улсын 65 ба түүнээс дээш насны хүн амын тоо 210 саяд хүрч, нийт хүн амын 14,9 хувийг эзэлж байгаа нь 2021 онтой харьцуулахад эрс нэмэгджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.