“Алибаба” компани Европ руу гарна
Анд нөхдийн мэдээ
2023-06-19
Хятадын эрх баригчдын хараа хяналтаас ангижирсан цахим худалдааны “Алибаба” компани Европт гарах ажиллагаагаа эрчимжүүлж байна. Тус компани хилийн чанад дахь бизнесээ өргөжүүлж байгаа бөгөөд үүнд “Tmall” онлайн худалдааны төв тэргүүлж байгаа тухай “Reuters” агентлаг мэдээлэв. Францын нийслэл Парис хотноо болсон "Viva Technology 2023" бага хурал дээр тус компанийн ерөнхийлөгч Майкл Эванс хэлэхдээ "Бид гадаадын улс орнуудад цахим платформ байгуулахад голлон анхаарч байна" гэжээ. Улмаар "Tmall" бизнесийг Европт авчрах болно" гэсэн байна. Tmall" нь Испанид туршилтын төслөө аль хэдийнэ эхлүүлсэн бөгөөд цаашид Европ даяар өргөжүүлнэ гэдгээ тэрбээр мэдэгдсэн байна. “Tmall” бол “Алибаба”-гийн цахим худалдааны платформ бөгөөд Хятадын хэрэглэгчдэд гадаадын брэндийг борлуулахад голлодог юм. Шинжээчдийн үзэж байгаагаар Хятадын эрх баригчдын дөнгөнөөс ангижирсан тус компани Европ руу гарч гадаад зах зээлээ идэвхтэй хөгжүүлж эхэлж байгаа нь энэ ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.