“Panama Papers”-ийн сэтгүүлч эрэн сурвалжлах нийтлэл бичихэд хиймэл оюун ухаан тусалдаг гэв
Анд нөхдийн мэдээ
2023-06-19
Токио хотод өнгөрөгч ням гарагт “Хиймэл оюун ухаан ба эрэн сурвалжлах сэтгүүл зүй” сэдэвт бага хурал боллоо. Энэ үеэр “Panama Papers”-ийн сэтгүүлч, Пулитцерийн шагналт Эмилия Диас-Струк "Хиймэл оюун ухаан эрэн сурвалжлах нийтлэл бичихэд тусалдаг ч найдвартай байдлыг хангах хэрэгтэй" хэмээн ярьжээ. Тэрбээр олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумын өгөгдөл, судалгааны редактор бөгөөд тус хурлаар ChatGPT зэрэг хиймэл оюун ухааныг эрэн сурвалжлагад ашиглах талаар ярилцсан байна. Улмаар Э.Диаз-Струк "Энэ бол шинэ зүйлсийн эхлэл" гээд, шинэ технологи гэдэг сэтгүүл зүйн төгсгөл эсвэл сэтгүүлчдийн төгсгөл гэсэн утгатай гэв. Мөн тэрбээр "Бид хүний хүчин зүйл сэтгүүл зүйн төвд үлдэх ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй” гэсэн юм. Учир нь хиймэл оюун ухаанаар өгөгдлийг шинжлэхэд ил тод, найдвартай байдлыг бүрэн дүүрэн хангаж чадахгүй гэв. АНУ-ын "OpenAI" фирмийн хөгжүүлсэн ChapGPT хиймэл оюун ухаан нь цахим болон бусад эх сурвалжаас ирсэн их хэмжээний өгөгдлөөс эх бичвэр, зураг зэргийг яг хүний хийдэг шиг боловсруулдаг. Харин "Panama Papers" нь 2016 оноос нөлөө бүхий улс төрч, олны танил хүмүүсийн нуусан хөрөнгө, татвараас зугтсан үйл явдлыг нотлох асар их баримтыг дэлгэж буй хуулийн фирмд түшиглэсэн баримтат бүтээл хийдэг байгууллага юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.