images

Энтони Блинкэн, Цинь Ган хоёр зургаан цаг ярилцав

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-06-19


     АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкэн ням гарагийн өглөө Хятадад хоёр өдрийн айлчлал хийхээр ирсэн билээ. Улмаар өчигдөр үдийн үед Хятадын Гадаад хэргийн сайд Цинь Гантай уулзаж тэд зургаан цагийн турш ярилцжээ. Тэд хоёр улсын найрамдалт харилцааг дээд түвшинд хадгалах, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, ард түмэн хоорондын харилцаа, боловсролын солилцоог нэмэгдүүлэх зэрэг дөрвөн чиглэлд хэлэлцээ хийжээ. Хятадын шинжээчид үүнийг АНУ Балигийн зөвшилцлийн дагуу хоёр талын харилцааг зөв зам руу чиглүүлэх арга хэмжээ авч байна гэж үзсэнээс гадна ирэх саруудад хоёр орны харилцаа сайжрах нь гэж дүгнэлээ. Мөн Э.Блинкэний Хятадад хийсэн уг айлчлал 2018 оноос хойш АНУ-ын дээд түвшний дипломатчийн өмнөд хөршид хийсэн анхны айлчлал болов. Иймээс энэ айлчлал Хятад, АНУ-ын харилцааг тогтворжиход тусална гэж үзэж буй. Мөн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэдний уулзалт 5.5 цаг үргэлжилж, дараа нь Цинь Ган, Э.Блинкэн нар оройн зоог барьсан гэж мэдээлэв. Уулзалтад оролцсон Хятадын Гадаад хэргийн сайдын туслах Хуа Чуньин Э.Блинкэн, Цинь Ган хоёрын гар барьж буй зургийг Твиттер хуудсандаа нийтэлж, "Энэ уулзалт Хятад, Америкийн харилцааг Бали аралд хоёр улсын ерөнхийлөгчийн тохиролцсон чигт эргүүлэхэд тусална гэж найдаж байна" гэжээ. Уулзалтаар хоёр улсын хоорондох онгоцны нислэгийг нэмэх, оюутан солилцоо, тэтгэлэг, иргэд, аж ахуй нэгж хоорондын бизнесийн хамтын ажиллагааг дэмжихээр тохиролцсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.