Германаас 3000 жилийн өмнөх сэлэм олжээ
Анд нөхдийн мэдээ
2023-06-19
Археологичид өнгөрсөн долоо хоногт Өмнөд Германы Бавариа мужийн Нордлингэн хотын оршуулгын дурсгалаас одоогоос 3000 жилийн өмнөх буюу хүрэл зэвсгийн дунд үеийн найман талт бариултай сэлэм олжээ. Тус сэлэм маш сайн хадгалагдсан бөгөөд бариул тэр чигтээ хүрэл юм. Үүнийг олсон судлаачид маш ховор олдвор гэдгийг нь онцолсон бөгөөд сэлмийг нэг нэгнийх нь араас ойрхон зайтай оршуулсан эрэгтэй, эмэгтэй, хүү гурвын булшнаас олжээ. Тэд булшин дахь хүмүүсийн холбоо хамаарлыг тогтоогоогүй ч сэлмийг булшийг дагалдуулсан дурсгалын зүйл гэхээсээ илүү жинхэнэ зэвсэг гэж үзсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.