images

80 настай балба эмэгтэй 12 дугаар ангиа төгсөв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-06-19


     Балбын 80 настай эмэгтэй Ратна Кумари Сунувар ахлах сургуулийн 12 дугаар ангийн төгсөлтийн шалгалт өгчээ. Тэрбээр багадаа сургуульд сурч чадаагүй бөгөөд залуудаа ферм дээр ажил хийгээд мөн л сурч чадаагүй аж. Хожим нийслэл Катмандуд байшин авч суурьшсан ч ирснээсээ хойш гойд ажил хийгээгүй бөгөөд энэ тухай тэрбээр “Цагаа дэмий үрж байсандаа харамсаж байна” хэмээн ярьжээ. Ингээд нэг л өдөр суръя гэж бодоод насанд хүрэгчдийн сургалтад хамрагдсан байна. Тэрбээр BBC телевизэд өгсөн ярилцлагадаа “Сурахад хэзээ ч оройтдоггүй. Нас гэдэг суралцахад саад болдог зүйл биш гэж бодож байна” хэмээжээ. Мөн Р.Сунувар “Хүмүүс надаас “Яагаад та ийм өндөр настайдаа сурч байгаа юм бэ” гэж асуудаг. Сургуульд явах нь гэртээ гэдсээ илж хэвтсэнээс хамаагүй дээр” гэсэн юм. Улмаар “Суралцсанаар сайн муу, буруу зөвийн ялгааг олж хардаг” гээд, нүд нь юм үзэхгүй болтол сурна гэжээ. Тэрбээр цар тахлын үед 10 дугаар ангийн, өнгөрсөн онд 11 дүгээр ангийн төгсөх шалгалт өгсөн аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.