images

Аутизмтай залуу Рубикийн шоо эвлүүлэх тэмцээнд орж дэлхийн дээд амжилт тогтоов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-06-16


     Өнгөрсөн 11-ний өдөр АНУ-ын Калифорни мужид болсон Рубикийн шоо эвлүүлэх тэмцээнд 21 настай солонгос гаралтай америк залуу Макс Пак 3,13 секундэд эвлүүлж дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон тухай Гиннесийн дээд амжилтын номонд мэдээлжээ. Рубикийн шоо эвлүүлэх өмнөх амжилтыг 3,47 секундээр Хятадын иргэн Ду Ву Шен эзэмшиж байсан байна. Дэлхийн дээд амжилтын эзэн болсон М.Пак хоёр настайдаа аутизмтай гэж оношлогдсон аж. Түүний энэхүү бэрхшээлээ даван туулах нэг арга нь шоо эвлүүлэх дасгал байжээ. Аав ээж хоёроороо анхлан заалгаж сурсан энэхүү эрдэм нь анхандаа эмчилгээний зорилготой байсан ч сүүлдээ хүүгийн авьяасыг нээж ийнхүү алдрын зэрэгт хүргэсэн байна. Тэрбээр шоо эвлүүлэх олон уралдаан тэмцээнд оролцож, оролцсон тэмцээн болгондоо тэргүүлж байжээ. Түүний энэхүү амжилтын түүхээр "Netflix" компани 2020 онд "The Geniuses of the Speed ​​​​Cube" нэртэй баримтат кино хийж байсан аж. Аав нь түүний тухай "Шоо эвлүүлэх эмчилгээ маш үр дүнтэй байсан. Усны таглаа ч нээж чаддаггүй байсан хүү минь шоо эвлүүлэх эрдэмд шамдсанаар ийм амжилтад хүрлээ” гээд хүүгээрээ ямар их бахархаж байгаагаа үгээр илэрхийлэхийн аргагүй байгаагаа хэлсэн байна. Түүний хэлэх дуртай үг нь “Бодох хэрэггүй, зүгээр л хий”. Энэхүү уриа үгийнхээ дагуу дараагийн дээд амжилт шинэчлэн тогтоох бүрэн итгэлтэй байгаагаа хэлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.