images

НАТО-гийн гишүүн дөрвөн орон Украинд пуужин нийлүүнэ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-06-16


     НАТО-гийн гишүүн АНУ, Их Британи, Нидерланд, Дани улс Украинд агаарын довтолгооноос хамгаалах олон зуун пуужин нийлүүлэх болсноо өчигдөр мэдэгдэв. Бельгийн нийслэл Брюссель хотноо болсон АНУ тэргүүтэй Украиныг батлан ​​хамгаалах бүлэг”-ийн уулзалтаар тус улсад нэн даруй шаардлагатай байгаа агаарын довтолгооноос хамгаалах хэрэгслийг нийлүүлэхээр болсон байна. Үүний дагуу эхний ээлжийн зэвсэг хэрэгслийг тус улс руу тээвэрлэж эхэлсэн бөгөөд долоо хоногийн дотор бүрэн нийлүүлж дуусгах ажээ. “Украиныг батлан ​​хамгаалах бүлэгнь өнгөрсөн оны дөрөвдүгээр сард АНУ-ын удирдлаган дор 50 орчим орны Батлан ​​хамгаалахын сайд нараас бүрдсэн түр зөвлөлдөх байгууллага болж, Украинд тусламж үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах арга замыг хэлэлцэхээр байгуулагдсан юм. Уулзалтыг даргалсан АНУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Ллойд Остин нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Украины дайн бол ойрын зайн уралдаан биш марафон гүйлтийн тэмцээн юм” гээд, тус бүлэгт нэгдсэн бусад улс орнуудыг энэхүү үйл ажиллагааг дэмжихийг уриалжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.