images

Өмнөд Солонгосын эрдэмтэд Монголын ховор эмийн ургамлыг судална

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-06-16


     Өмнөд Солонгосын Шинжлэх ухаан технологийн хүрээлэнгийн Байгалийн гаралтай бүтээгдэхүүний судалгааны төв нь Монгол Улсын Их Сургууль, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, ШУА-ийн харьяа Химийн технологийн хүрээлэн, Биологийн судалгааны хүрээлэнтэй хамтран Монголын уламжлалт эмийн ургамал, газар тариалангийн салбарын технологи хөгжүүлэх зорилгоор олон талт хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуржээ. Тус байгууллагууд 2018 онд Өмнөд Солонгосын Шинжлэх ухаан технологийн хүрээлэнгийн Монгол улсад байгуулсан ухаалаг фермд тулгуурлан монгол эмийн ургамлыг ашиглан функциональ материал гаргаж авах, ургамал тариалах функциональ технологийг хамтран боловсруулахаар болсон байна. Мөн Солонгос-Монголын хамтарсан судалгааны семинарыг тогтмол зохион байгуулж, Засгийн газрын яамдтай олон улсын хамтын ажиллагааны төслүүдийг хэрэгжүүлэхээр тохиролцжээ. Хүрээлэнгийн захирал Жан Жүн Ён хэлэхдээ "Солонгос улсад биологийн олон янз байдал хомс байгаагаас үүдэн дотоодын байгалийн бүтээгдэхүүн болон био компаниуд үйлдвэржилтэд шаардлагатай материал олоход бэрхшээлтэй тулгарч байна. Энэ төсөл нь Монголын байгалийн ховор түүхий эдийг ашиглан дэлхийн зах зээлд гарах боломжийг Солонгосын компаниудад олгох болно” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Зочин

    Өөр өөрсдийн хавтгайдаа байх нь өлзийтэй шүү

    2023-06-16

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.