images

Бэйонсэ Шведийн эдийн засагт хэрхэн нөлөөлөв?

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-06-15


     Дуучин Бэйонсэгийн “Renaissance” аялан тоглолт тавдугаар сарын 10-нд Шведийн нийслэл Стокхольм хотоос эхэлсэн билээ. Энэ үеэр тус улсад гадаадын жуулчид эрс нэмэгдэж, зочид буудал, рестораны хоолны үнэ эрс нэмэгджээ. Улмаар эдийн засагт нь 0.2 хувийн нөлөө үзүүлсэн буюу инфляц өсөхөд ийм хэмжээний нөлөөлсөн талаар “Danske” банкны эдийн засагч Мишель Гран “Financial Times” сэтгүүлд ярьсан байна. Мөн тэрбээр үүнийг “Томоохон хөлбөмбөгийн тоглолт болоход эдийн засагт багахан нөлөө үзүүлдэг байтал нэг одын тоглолт ийм хэмжээнд нөлөөлж байгаа нь ховор тохиолдол” гэжээ. Ийнхүү Шведийн эдийн засагт Бэйонсэ нөлөөлсөн нь кроны эсрэг доллар чанга байдгийнх юм. Тухайлбал, түүний Стокхольм дахь тоглолтын тасалбарын үнэ 60.65-139.5 доллар байсан бол Лас Вегас дахь тоглолтын тасалбарын үнэ нь 91-689 доллар байна. Иймээс түүний Швед дэх хоёр өдрийн тоглолтыг дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 46 мянган хүн үзсэний ихэнх нь америкчууд байсан аж. Улмаар тус улсын инфляц тавдугаар сард 9.7 хувьд хүрчээ. Түүний эдийн засагт үзүүлж буй энэ нөлөөллийг “Бэйонсэ эффэкт” гэж нэрлэжээ. Шведийн инфляц 12 дугаар сард 12.3 хувь байсан бөгөөд дөрөвдүгээр сард 10.5 хувь болж буураад байсан юм.

     Дэлхийн томоохон хэвлэлүүд, эдийн засгийн шинжээчид Бэйонсэг есдүгээр сар гэхэд аялан тоглолтоосоо хоёр их наяд долларын орлого олчихсон байна гэж тооцоолоод буй. Мөн түүнийг аялан тоглолтоо хийхээр зарласны дараа тухайн тоглолт болох хотуудад байр хайх нь нэмэгдсэн тухай аялагчдад зочид буудал, сууцны үйлчилгээ үзүүлдэг "Airbnb" компани мэдээлсэн юм. Мөн түүний Их Британий Кардифф хотод хийсэн тоглолтыг үзэхээр 60 мянган хүн цугласан бөгөөд тэнд Ливан, АНУ, Австралиас олон хүн иржээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.