images

Украины урлагийн бүтээлүүд Луврын музейн үзэсгэлэнд

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-06-15


     Дайны хөлд сүйдэхээс сэргийлж Франц руу нууцаар гаргасан Украины эртний ховор зургуудаар Луврын музейд үзэсгэлэн гаргахаар болжээ. Украинаас очсон нийт 16 хөргөөс энэ удаад нийт 5 бүтээлийг олон нийтэд үзүүлнэ. VII зууны эхээр бүтээгдсэн Египетийн Синайн цөл дэх Гэгээн Екатеринагийн хийдийн дөрвөн хөрөг, мөн XIII зууны сүүл үед Константинопольд бүтээсэн Гэгээн Николайн нэг хөргийг тус үзэсгэлэнд дэлгэх бөгөөд үлдсэн 11 хөргийг Луврын музейн санд хадгалж байна. Киевийн музейн цуглуулгад байсан эдгээр бүтээлийг өнгөрсөн оны аравдугаар сард Оросын пуужин музейгээс 40 метрийн зайд унасны дараа өөр газарт шилжүүлсэн аж. Улмаар өнгөрсөн сард Польш, Германаар дамжуулан Луврын музейд хүргэжээ. Украины Соёлын сайд Александр Ткаченко “Энэ үзэсгэлэн нь Украины соёлыг дэмжиж буйг харуулсан маш учир утгатай үзэсгэлэн юм” гэжээ. Тус улс Оросын халдлагаас хамгаалахын тулд соёлын үнэт зүйлсээ Европ руу зөөсөөр байна. Өнгөрсөн жил Оросын томоохон агаарын цохилт эхлэхээс өмнө орчин үеийн 70 уран зургийг Испанийн үндэсний музейд шилжүүлсэн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.