images

Франц улс “Tesla”-гийн үйлдвэрийг нутагтаа байгуулахаар хөөцөлдөж байна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-06-15


     Францын Засгийн газрын сайд Жан-Ноэль Барро CNBC телевизэд өчигдөр өгсөн ярилцлагадаа тэрбумтан Илон Маскийн “Tesla” компанийн дараагийн аварга үйлдвэрийг эх орондоо бариулахыг зорьж буйгаа ярьжээ. Учир нь, энэ жил цахилгаан машины батерейн анхны үйлдвэрээ нээсэн Франц улс энэ салбарт эзлэх байр сууриа нэмэгдүүлэхийг зорьж байгаа юм. Үүнтэй зэрэгцээд Америк, Хятад, Германд том том үйлдвэртэй Илон Маск дараагийн аварга үйлдвэрээ барих шинэ газар хайж байгаа юм. Иймээс Франц улс түүний таалалд нийцэхийг эрмэлзэж байгаа бөгөөд наймдугаар сараас мөрдөж эхлэх Европын холбооны шинэ дижитал дүрмийг дагахгүй бол “Twitter”-ийг хориглоно хэмээн ердөө нэгхэн сарын өмнө хэлж байсан сайд Ж.Барро телевизэд ярилцлага өгөхдөө Илон Маскийг “Энэ зууны эхэн үеийн хамгийн агуу хүн” гэж магтжээ. И.Маск баасан гаригт Парис хотод болох Францын технологийн тэргүүлэх чуулгануудын нэг “Viva Tech” дээд хэмжээний уулзалтад үг хэлж магадгүй байгаа аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.