images

Автомашин үйлдвэрлэгч “Хонда” компани онгоц үйлдвэрлэнэ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-06-15


     “Honda Motor” компанийн Америкт төвтэй “Honda Aircraft” компани өчигдөр 11 хүн тээвэрлэх багтаамжтай жижиг хэмжээтэй шинэ төрлийн бизнес онгоц бүтээж 2028 онд зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж буйгаа танилцууллаа. Найман хүний суудалтай “HondaJet”-ээс арай том хэмжээтэй байхаар төлөвлөж буй хөнгөн тийрэлтэт онгоцны ангилалд багтах шинэ онгоцыг арилжааны зориулалтаар ашиглахын тулд АНУ-ын нисэхийн эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авахаар төлөвлөж байгаа аж. Энд танилцуулсан шинэ онгоц нь ердийн хөнгөн тийрэлтэт онгоцноос 20 хувиар илүү түлш хэмнэх бөгөөд Хойд Америкийг хөндлөн гулд туулахад дахин шатахуун хийхгүйгээр нисэх боломжийг олгох гэнэ. Харин онгоцны загвар нь 2021 онд танилцуулсан “HondaJet 2600” моделд суурилсан бөгөөд захиалга авах хугацаа, үнийн мэдээллийг дараа зарлана гэлээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.