images

Хогийн савнаас олдсон 57 мянган долларын эзнийг хайж байна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-06-15


      Японы далайн эргийн Нийгата хотоос энэ сарын 5-ны өдөр найман сая иен буюу 57 мянган доллар олджээ. Мөнгийг нэгэн бизнесийн байгууллагын хогийн савнаас тус байгууллагын ажилтан олж, өдөрт нь цагдаад мэдэгдсэн байна. Хэрэв тэр мөнгөний эзэн гурван сарын дотор олдохгүй бол олсон хүн нь нэхэмжлэх эрхээ эдлэх боломжтой болох ажээ. Өнгөрсөн нэгдүгээр сард Японы Саппоро хотын хаягдал дахин боловсруулах төвөөс олдсон 10 сая иен буюу ойролцоогоор 73 мянган долларын бэлэн мөнгөний эзэн олдолгүй гурван сар болсон тул тавдугаар сарын 1-нд тус мөнгийг хотын захиргаанд шилжүүлж байв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.