Украин бүсгүйчүүд олноороо эх орныхоо төлөө тулалдаж байна
Анд нөхдийн мэдээ
2023-06-15
Британийн “Daily Mail” сонин Украины бие даасан 3 дугаар бригад Бахмутаас өмнө зүгт орших Оросын дивиз рүү дайралт хийсэн бичлэгийг нийтлэв. 1 минут 24 секундын уг бичлэгт украин цэргүүд дайсны цэргүүд рүү буудан довтолж байсан бөгөөд тэдгээр дайчдын дунд эмэгтэй цэрэг тулалдаж яваа нь харагджээ. Тэрхүү дайчин бүсгүй бутны ард нуугдаж суугаад дайсан руу буудаж байгаа, мөн гал зогссон хойно нөхөдтэйгээ ярилцаж буй байдал дүрс бичлэгт үлдсэн байна. Украины Батлан хамгаалахын дэд сайд Ханна Маляар хэлэхдээ “Энэ дайнд 60 мянга гаруй эмэгтэй эмч, мэргэн буудагч, командлагчийн үүрэг гүйцэтгэж эх орныхоо төлөө тулалдаж байгаа” гэжээ. Улмаар Оросын түрэмгийлэл үргэлжилсээр байгаа энэ цаг үед бүсгүйчүүд олноор цэрэгт элсэж байгаа тухай мэдээлсэн байна. Тус улсын ерөнхийлөгч Владимир Зеленский 12-ны өдрийн байдлаар эзлэгдээд байсан долоон тосгоноо эргүүлэн авсан тухай мэдэгдээд "Тулалдаан ширүүн байгаа ч бид урагшилсаар байна” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.