images

Хятад: Тэтгэвэртээ гарсан ч ажиллах хүсэлтэй хүмүүс нэмэгджээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-06-14


     Ажлын байрны мэдээлэл түгээдэг Хятадын 51job.com вэбсайт өнгөрсөн онд тэтгэвэртээ гарсан ахмадуудаас үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байгаа эсэх талаар судалгаа авахад 68 хувь нь "Тийм" гэж хариулжээ. Тус улсын 2020 оны хүн амын тооллогын үр дүнгээс үзвэл идэвхтэй хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн 8.8 хувь буюу 66 сая орчим нь 60-аас дээш настай байжээ. Энэ үзүүлэлт өндөр настнууд буцаж ажиллах хүсэлтэй байгааг илтгэж буй бөгөөд тэд ихэвчлэн манаач, дэлгүүрийн туслах, судлаач, инженер хийдэг байна. Үүний шалтгаан нь, нэг талдаа мөнгө олох бус, ур чадвараа ашиглаж нийгмийн үнэ цэнийг мэдрэх байдаг бол нөгөө талдаа мөнгө олж санхүүгийн дарамтаасаа гарах явдал байдаг ажээ. Тухайлбал, дахин ажиллах болсон шалтгааныг нь тодруулахад 46.7 хувь нь нийгмийн үнэ цэн, хувийн шинж чанараа ухамсарлах, 19 хувь нь карьераа үргэлжлүүлэх гэж хариулсан байна. Тус улсад 2022 оны эцсээр 60 гаруй настай 280 сая хүн байсан нь нийт хүн амынх нь 19.8 хувийг эзэлж буй бөгөөд жил ирэх тусам хүн ам нь хөгширч байгаа нь ирээдүйд ажлын талбарт настнууд зонхилно гэсэн таамаг дэвшүүлэхэд хүргэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.