images

Хиймэл оюун ухааны тусламжтайгаар “Битлз” хамтлагийн шинэ дуу төрлөө

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-06-14


     1980 онд өөд болсон Жон Ленноны хуурцагт бичиж үлдээсэн дуусгаж амжаагүй нэгэн дуу нь хиймэл оюун ухааны тусламжтайгаар “Битлз” хамтлагийн шинэ дуу болон төрлөө. Энэ тухай тус хамтлагийн гишүүн Пол Маккартни Британийн BBC радиод ярилцлага өгөхдөө хэлсэн байна. Уг дуу энэ оны сүүлээр олон нийтийн хүртээл болох ажээ. Тэрбээр “Хиймэл оюун ухааны тусламжаар Ж.Ленноны дуу хоолойг маш тодорхой гаргаж чадсан” гэжээ. Тус хамтлаг 1970-аад оны сүүлээр Ж.Ленноны дуусгаж амжаагүй нэгэн хөгжмийг гүйцээн  "Free As A Bird" нэртэй шинэ дуу хийж 1996 онд гаргасан юм. Гэхдээ тухайн үеийн технологийн хэмжээнд төгөлдөр хуур дагалдан бичсэн моно демо соронзон хальснаас зөвхөн Ленноны хоолойг гаргаж авах боломжгүй байсан тул тухайн үед амьд байсан “Битлз”-ийн гишүүдийг оролцуулан шинэ дуу зохиосон ажээ. 1960-1970 онд ид уран бүтээлээ туурвиж байсан тус хамтлагийн гишүүдээс өдгөө П.Маккартни, бөмбөрчин Р.Старр нар амьд сэрүүн байна. Ж.Леннон 1980 онд Нью-Йорк дахь байрныхаа өмнө буудуулж амиа алдсан бол гитарчин Ж.Харрисон 2001 онд хорт хавдрын улмаас нас баржээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.